Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.29-ний 06:00 цагаас 2020.11.30-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 257,990 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 25 объектын 12,461 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Тухайлбал, тусгаарлан ажиглах байраар ашиглаж буй Алтай, Эрхэс, Намуун зочид буудлуудад ЗӨСҮТ-өөс хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн байдал хяналт тавьсан байна. ОНЦЛОХ: Хөдөө, орон нутаг буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ авч буй 22  цэгт … Continue reading Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл